Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөлөө”, “НЭМҮТ-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа: Өвдсөн л бол хүнд, хөнгөн гэлтгүй эмчид ханддаг болмоор байна”, “А.Пүрэвдулам: Цагдаа нар сануулаад өнгөрөх жижиг зөрчилд заавал торгох гэж улайрах нь зохимжгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хамгийн том Засгийн газар хаана хүрэх вэ”, “Алт сэтгэл татсан хэвээр байх уу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Дэлгэрсайхан: Ухаалаг бүтэц рүү шилжих ажлыг зоригтой, амбицтай хийхээс аргагүй”, “Сайд нар тангараг өргөж, байнгын хорооны дарга нарыг томилсноор ээлжит бус чуулганыг өндөрлүүлэв”, “Сурагчдын тохитой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















