Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хуульч Ө.Эрдэнэ-Очир: Усан парк барих зөвшөөрөлтэй газрыг орон сууцных болгож өөрчилсөн нь ноцтой баримт”, “Р.Гончигдорж: Ардчилсан Монгол Улсад Үндсэн хуультай нь нийцээгүй бол аливаа харилцаан дахь аргыг буруу гэж үзэж үр дүнг нь зөвшөөрдөггүй л байх учиртай”, “Рио Тинто “TRQ”-ийн 49 хувийг худалдаж авах тохиролцоонд хүрчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Би нэрээ мэдэхгүй” буюу зургаан настнуудын хичээлийн шинэ жил”, “Гэртээ хүүхдээ асарч буй 1000 ээжийг туслах багшийн курст суулгажээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Болортуяа: Нийтийн үйлчилгээний цэг байгуулахад төр газрыг нь үнэгүй өгнө”, “Э.Дашням: Морин дэл, гийнгоон аялгуу намайг дуучин болгосон”, “Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилээ хэрхэн угтдаг вэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах