Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Энх-Амгалан: 51 мянган багшийн диплом шалгаснаас 724 нь зөрчилтэй”, “Монгол, Японы харилцаа 1990 оноос хойш”, “Д.Бумдарь: Давхар дээлнээс бусад нь хамаагүй гээд орхивол цаана нь ямар нэгэн байдлаар хуйвалдааны зарчим үйлчилж байна гэсэн үг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Давхар дээл”-ийн дараах өөрчлөлт”, “Буруу талдаа жолооны хүрдтэй машинууд замын түгжрэлд буруутай юу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Оюунгэрэл: Нэг ээжийн амины цаана нийгмийн “амь” яригдаж байгаа”, “Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-1”, ““Гуравдагч хөрш”-ийн бодлого ба зөөлөн тэнцвэржүүлэхүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















