Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Бумхишигийг аварсан уулчин С.Ганхүү: Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй”, “Б.Лхагважав: Орос руу гаргаж байгаа 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр бус дансаар төлж эхэлбэл валютын нөөц, ханш тогтвортой болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нэг их наядыг “босгосон” шинэ зах зээл”, “Дарга нарт нэр олох гэсэн дунд шатныхан номын баярыг будилуулж байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Гурван яамны бүтцийг хэлэлцэн баталжээ”, “Б.Батцэцэг: Эмэгтэй улстөрчид бол “мөс зүсэж” яваа хүмүүс”, “Банкны орон зайг аппликейшнууд эзэлж эхлэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















