Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Эрдэнэ: Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах вэ гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна”, “Анагаах ухааны доктор Д.Нарансүх: Хүүхдүүдийн цусанд хар тугалга өндөр байгаад зогсохгүй эрчүүдэд ч өндөр гарч байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндэсний хөтөлбөрийн үр өгөөж ба бүгдэд ээлтэй нийгэм”, “Мэргэжлээс шалтгаалсан өвчинд уушгины эмгэг зонхилж байна”, “Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийлээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Э.Батшугар: Гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө босгох боломжтой”, ““Эсрэг” дүр эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр ингэж харав”, “Г.Бямбасүрэн: "Ноён эмэгтэй" намайг илүү задалж, хурцалсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















