Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Төмс хураалтад цэрэг, оюутнууд түлхүү ажиллаж байна”, “Б.Цогтгэрэл: Ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр буюу Казиногийн тухай хуулийг яаралтай баталж, багадаа гурван зөвшөөрөл олгох ёстой”, “Г.Эрдэнэтуяа: Хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах нэг хувилбар бол татварын хөнгөлөлт” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ацан шалаанд орсон Монголбанк”, “С.Эрдэнийн эргэж, буцсан “тоглоом”” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 5.98 их наядад хүрчээ”, “Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?”, “Ц.Даваадорж: Хоёр улсын харилцаанд сэтгэл зүрхээ зориулж ажиллах нь миний үүрэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















