Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Жавхлантөгс: ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих хэрэгтэй”, “С.Эрдэнэболд: Бид Ардчилсан намынхаа ах нараас ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сургуулийн ойр орчимд чанаргүй хүнс худалдсаар байна”, “Монголын компаниуд аяллын хөтөлбөр гаргахдаа зам, дэд бүтэцтэйгээ уялдуулах хэрэгтэй”, “НХААГ-ын мэргэжилтэн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр ханджээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Төмөр-Очир: Монгол Улсын их сургуулийн буянаар өнгөтэй өөдтэй яваа хүн л дээ би”, “Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!”, “Цусны даралт ихсэлт залуужсаны үндсэн шалтгаан нь буруу хооллолт” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















