Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Төрөөс олон жил эрчим хүчний үнийг барьсан нь өнөөдөр гал алдахад хүргэж, үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ”, “Долоон машины ослын хохирогч Я.Дарханцэцэг: Машинаа мөргүүлчихээд Lexus авсан гэдэг нь худлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хайгуулын салбарыг “нойрноос сэрээх” нь”, “Нэг эмч өдөрт 50-60 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна”, “ Эрчим хүчний салбараа “эмчилж эхлэхгүй” бол хүндэрнэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн анхаарлыг татсан хурлын талаар Хятад судлаачдын байр суурь”, “Хувьсах зардал авсан ч хувийн цэцэрлэгээс үнэтэй”, “Х.Номингэрэл: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах