Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүчээр үнэ тогтоож, импортыг дэмжих нь үйлдвэрлэгчдийг дампууруулах эрсдэлтэй”, “О.Амартүвшин: Экспортын бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон манайхаас өөр байхгүй”, “А.Пүрэвдулам: Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих 2020-2021 оны судалгаа гээд байгаа боловч сүүлийн арван жилд энэ тоо байсаар ирсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хэмнэлтийн бодлогыг хэзээ хэрэгжүүлэх вэ, Ерөнхийлөгч өө”, “Ирээдүйн өв санд 17 жилд 24.4 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж нь хүний эрхтэй салшгүй холбоотой”, “С.Мөнхнасан: Монгол Улс агаарын зайн цогц шинэчлэлээ дэлхийд зарлалаа”, “ТАЗ: Сумдын Засаг даргын Тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















