Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өмгөөлөгч Г.Балжмаа: Цагдаа хүчилбэл өмгөөлөгч авах эрхтэйгээ хэлээд гараад явчихаж болно”, “Х.Болорчулуун: Махны экспортод эрс өөрчлөлт авчирна”, “Д.Золбоо: Хятадын шинэ засгийн Монголтой харилцах бодлогод зарчмын өөрчлөлт гарахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Цэцэрлэгийн байрыг бэлтгэж болно, харин багшийг яах вэ”, “ Д.Энхжаргал: Манай төсөл Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлнэ”, ““Эрдэнэс Тавантолгой”-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “М.Батбаяр: Чингис хаан гэдэг том үзэл баримтлалыг бүтэн болгохын төлөө бүгд хичээсэн”, ““Эрдэнэс Тавантолгой”-г “битүүмжилж”, нүүрсний хэргийг албан ёсоор шалгаж эхэллээ”, “О.Мөнх-Од: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг нэмэх шаардлагатай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















