Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар танилцууллаа”, “Г.Гангамөрөн: Шахмал түлшний шуудай үйлдвэрлэх тендерт 1000 оёдолчныг нэгтгэсэн кластер үйлдвэр оролцоход л 11 тэрбум төгрөг гадагшаа урсахгүй юм даа”, “О.Цогтгэрэл: Эрх баригчдын ам, ажил алд алдаар зөрж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Квотгүй бол дэмжлэггүй”, “Д.Оюунбадам: Барилгын төсөвт өртөг өссөн шалтгааныг төсвийн төсөлд тусгах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын эргэн тойронд”, “Х.Уламбадрах: Ашиглалт, лицензээс гадна олборлох эрхийг нээж өгөх хэрэгтэй”, “Монгол циркийг үүсгэн байгуулагчдын нэг Л.Нацаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















