Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Заяабал: Уурхайн амнаас хил хүртэлх бүх процессыг бүртгэлжүүлснээр нүүрсний хулгай зогсоно”, “Ч.Эрдэнэдалай: Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ”, “Д.Сайнцогт: Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цочирдоод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Музейн үйлчилгээнд муу тавих шалтгаан”, “Б.Оюундарь: Хүн бүр хариуцлагатай байснаар халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана”, “Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”, “Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах