Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Алтанзул: Приус машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулахаар ажиллаж байна”, “М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нийтэд үйлчилж чаддаггүй нийтийн тээвэр”, “Дэлбэрэлтэд өртсөн хоёр иргэн олдоогүй байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани 152 сая долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн”, “В.Нарантуяа: Татварын орлого Төрийн санд төвлөрч Сангийн яам зарцуулдаг хуультай”, “Х.Юүлэхорол: Ээж минь намайг бүжгийн замналд хөтөлсөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















