Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл орж ажиллахыг урилаа”, “Б.Лхагважав: Нүүрсэнд 40 их наядын хулгай байх боломжгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дарга ганган, цэрэг нүцгэн байна уу даа!?”, “АШУҮИС-ийн албан тушаалтан оюутан элсүүлсний хариуд хахууль авсан хэрэгт холбогдов” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч хуулийнхантай, Ерөнхий сайд жагсагчидтай уулзав”, “Б.Заяабал: Татвар төлөгч системтэй харилцаж хуулийн хэрэгжилтийг хянах боломжийг бүрдүүлнэ”, “С.Одгэрэл: Орон сууцны болон гэр хорооллын иргэд адил стандартын ундны усаар хангагддаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах