Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Жагсагчид: Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй хүмүүст яаралтай хилийн хориг тавь”, “Г.Занданшатар: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа”, “Ц.Нацагдорж: 1072 хувьцаа амьгүй болохоор “Эрдэнэс Таван толгой”-д нүүрсний хулгай үүрлэсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ял завшдаг явдлыг яаруу баталсан хууль зогсоох уу”, ““Нэг эрүүл мэнд” санаачилгыг хэрэгжүүлэх зургаан орны нэг нь Монгол болжээ”, “Төвбанк бодлогын хүүг 13 хувьд хүргэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй”, “Д.Цэнд: Жендэрийн үзэл санаанд тулгуурлан төрөлжсөн хэвлэлийг хөгжүүлэх хэрэгтэй”, “Жагсагчдын шаардлагыг биелүүлж, СТӨ-г нээж өгөхөөр болов” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















