Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Ганбаяр: Энгийн уурхайчинд хилээр нүүрс гаргах байтугай уурхайгаасаа нэг шуудай нүүрс авч гарахад ч хэцүү хяналт шалгалттай”, “Ш.Раднаасэдийн ярьснаар нэг сейф алтан гулдмай 1.5 км үргэлжлэх боодол 20 мянгаттай тэнцэнэ”, “Талбайд суулт зарлаж буй иргэд осгоход ойрхон байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн лиценз эзэмшигчидтэй байгуулсан нууцлалын гэрээ бий”, “Асуудалгүй л юм бол шалгуулчих, гишүүд ээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “2022 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал”, “Г.Түвдэндорж: Зорилго, ажлынхаа үр дүнгийн төлөө өөрийгөө дайчилж, сорих цаг ирсэн”, “Оноогоо ахиулах зорилготой дахин шалгалт өгсөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах