Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Отгочулуу: Хямралын эдийн засгийг хоосон пиараар удирддаггүй”, “Д.Амарбаясгалан: Засгийн газраас стратегийн орд газар, томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийдэх эрхийг УИХ-д бүрэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ”, “Энэ оноос хэрэгжих онцлох хуулиуд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөвсгөл нуурыг хамгаалъя гэвэл мөсний баярыг ч дэгтэй зохион байгуулъя”, “МХБ-ийн хувьцааны захиалга 4.8 дахин давав” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны хэргийн 80 холбогдогчид яллах дүгнэлтийг танилцуулжээ”, “2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах