Сонины онцлох мэдээний тойм
Юанийн ханш 502 төгрөгт хүрч, евро, фунтийнх чангарлаа
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Бадамсүрэн: Уул уурхай бол урт хугацааны цэгцтэй бодлого, алсын хараатайгаар хөгжүүлэх шаардлагатай чухал салбар”, “Ж.Батсуурь: АН гацаанаас гарах бүрэн боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шинэ оны хуучин тэмцэлд эрх баригчид тэсэх үү”, “Юанийн ханш 502 төгрөгт хүрч, евро, фунтийнх чангарлаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч нүүрсний хулгайтай тэмцэхээ амлалаа”, “2022 он: Монголд зочилсон эрхмүүд ба Монголыг угтсан улс орнууд”, “Дэлхийд данстай “Бүргэдчин охин” Н.Айшолпан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















