Сонины онцлох мэдээний тойм
“Ковид-19”, томуу, томуу төст өвчний 10 төрлийн вирус тархжээ
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Энхмандах: ҮХНӨ Монголын улс төрийн тогтолцооны хувь заяаны нэн тулгамдсан асуудал болоод байна”, “Л.Бямбажаргал: Байгууллагууд НДШ төлж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Ковид-19”, томуу, томуу төст өвчний 10 төрлийн вирус тархжээ”, “Ч.Ундрамын ёс зүйг Б.Баттөмөр сахиулах гэж үү” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Навчаа: Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдэд нөөц ор гаргаж өгч байна”, “1072 хувьцааг бирж дээр эргэлтэд оруулаагүй, зүгээр л хадгалсан”, “Хятадтай "ойр" орнуудаас Монгол ганцаараа PCR шаардахгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















