Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Ламжав: Тогтолцооны авлига руу гулсан орсон нэг том шалтгаан нь хуулийг удирдлага болгох Үндсэн хуулийн зарчим цалгардсантай холбоотой”, “Хүүхдийн өвчлөл эмнэлгийн ачааллыг ковидын үеэс ч илүү нэмэгдүүлж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Н.Мягмар: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна”, “Мах, махан бүтээгдэхүүний экспортын нэг цонхны цахим системийг энэ улиралд ашиглалтад оруулна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Сайнсанаа: Эрүүл амьдралын хэв маягийг төрийн тогтолцоогоор бүрдүүлэх хэрэгтэй”, “Ерөнхий хяналтын сонсгол: 1072 хувьцаа “амь орлоо”, “Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















