Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Өнөрбат: Улаанбаатарын агаарыг бохирдуулж буй хар тугалгыг хэмжих багаж байхгүй байна”, “Н.Мягмар: Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн болон Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууцын зэрэглэлээс гаргасан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Улс төрийн тоглоом болсон “Эрдэнэс Тавантолгой””, “11 жилд 10 сайд “амраад” буцсан салбар” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн баримтыг нягтлан шалгаж байна”, “Нийтийн тээврийн богино эргэлт хүлээгдэл, зорчих хугацааг 40 хувиар “хурдлуулна””, “Монголд төлөг 100 мянга, харин Өвөрмонголд хурга 763 мянган төгрөг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах