Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Амарбаясгалан: Олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье”, “С.Цолмон: Увс аймагт зуд нү…
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Амарбаясгалан: Олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье”, “С.Цолмон: Увс аймагт зуд нүүрлээд байна”, “Жирэмсэн эхчүүдийг харьяаллын биш гэж хөөдөг хуулиас давсан тушаалтай танилц!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Яагаад Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байна” хэмээн биднийг шахсан”, “Өмнөговийн Засаг дарга Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарлалаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна”, “Хүүхдийн мөнгө тойрсон тайлбарууд”, “Нүүрс тээвэрлэгч эмэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















