Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Пүрэвсүрэн: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол улс төрийн зорилготой хууль байна”, “Б.Энхбаяр гишүүн ээ, сонсголоо битгий зогсоогоорой”, “Сонсголоор ил болсон садан төрлийн холбоотнууд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ц.Дэлгэрмэнд: Эрчүүд хосын харилцаанд “Би л хичээх ёстой” гэж ханддагаасаа болж хохирох нь түгээмэл”, “Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэй ИНХ гэж байх уу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Малчин заяандаа насаараа үнэнч яваа хүн”, “Г.Уянгахишиг: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн дүрмийг тодорхой болгох хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















