Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Батжаргал: Онгоцны агаарт ашиглах хугацаа их байх тусам тийзний үнэ хямд болно”, “Н.Тэгшбаяр: Монгол Улс 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадыг зохион байгуулна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх төсөл дахиад замхарчих вий”, “Ус ашиглах дүгнэлт гаргуулахын тулд хятадууд төрийн албан хаагчид хахууль өгчээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Парламентын спикер “Ард түмнээ сонсъё” аянд нэгдэхийг уриалав”, “Монголтой ижил уур амьсгалтай Хоккайдо муж замаа ингэж арчилдаг”, “Э.Дөлгөөн: Урьдчилсан шатны тоглолтод шигшээ багтайгаа тогловол бүхнээ дайчилна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















