Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна”, “Б.Пүрэвдорж: Энэ хууль батлагдвал тэтгэвэр 150-200 мянгаар нэмэгдэнэ”, “Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Танд ч хамаатай таваарын бирж”, “Гаалийн байцаагч нар хахуулийн хэрэгт холбогдсоор байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “М.Амархүү: Шүлгийг туршлагаар бус шинэ, соргог мэдрэмжээр л бичдэг”, “Зөвлөлдөх санал асуулга: Сонгогдсон иргэд Төрийн ордонд ирж, саналаа өгнө”, “Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалт татахын тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах