Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хавдрын эмнэлгийн коридорт шаналсан иргэд шпрот шиг чихцэлдэж байна”, “Д.Цогтбаатар: Бид найман тэрбум хүний зах зээл рүү чиглэсэн үйлдвэрлэл явуулж байж л валют олж чадна”, “П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүдийн зөв харж инээж, буруу харж уйлж баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Судалгаанд оролцогчдын 63 хувь нь төрийн мэдээллийг авч чаддаггүй гэжээ”, “П.Баяр: Үндсэн хуулийн бус субъектийн бичсэн Үндсэн хуулийн төсөлд саналаа өгөх нь өөрөө хууль бус” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг”, “Н.Буянбаатар: Мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, цалингийн тогтолцоог эргэж харах цаг болсон”, “О.Сундуй: Хүүхдийн ертөнцийн хамгийн тод гайхамшиг нь уран сэтгэмж” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах