Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Лхагважав: НӨАТ-ыг 100 хувь буцааж өгснөөр хар зах зээл, авлигыг устгах том хөшүүрэг болно”, “Ж.Чинбүрэн: Даатгалд хамрагдахыг хүсдэггүй, салбарын ачааллаас үүрэлцэх сонирхолгүй хувийн эмнэлгүүдийг зарлаж, хариуцлага хүлээлгэх шаардлагатай”, “Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгилаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монгол хүүхдүүд гунигтай өсөж байна”, “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилжээ”, “Европ дахь НАТО-гийн нөлөө мөд буурахгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Энэ жил хөрөнгийн зах зээл өсөлттэй байна”, “Н.Мэндсайхан: Эмэгтэй төлөөлөгчид нэгдээд ажиллах нь чухал байна”, “Өрсөлдөх чадвар: Дорноговь амжилтаа бататгаж, Дундговь ухарч, Завхан, Говь-Алтай “гацав”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















