Сонины онцлох мэдээний тойм
Я.Содбаатар: Шинэ Хархорум дараагийн 100 жилийн хөгжлийн шийдэл байх боломжтой
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Чинзориг: Дөрөвдүгээр эмнэлгийг төр худалдаж авбал хавдрыг эмчлэхэд хугацаа хожно”, “Ноолуур үйлдвэрлэгчид УИХ, Засгийн газарт талархал илэрхийлж байна”, “Алга болсон гурван автобусны мөрөөр...” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Н.Батбаяр: Миний баталсан журам хууль зөрчсөнийг тогтоосон юм бол яагаад хүчингүй болгоогүй юм бэ”, “Экспортын орлого 99.7 хувиар өслөө” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Я.Содбаатар: Шинэ Хархорум дараагийн 100 жилийн хөгжлийн шийдэл байх боломжтой”, “Турк улсад сүүлийн 100 жилд тохиогоогүй газар хөдлөлт боллоо”, “Сирид ч олон улсын тусламж ижил тэнцүү хүрээсэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















