Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд 80 яллагдагч 102 өмгөөлөгчтэй оролцоно”, “О.Батжаргал: Манай аймаг төсвөө өөрчлөх, тэлэх дээр бодлого баримтлан ажилладаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “3500 жил хэрэглэх давсны нөөцтэй ч импортолсоор байх уу”, “Х.Баттулга: Улстөржүүлээд, хүчний байгууллагаар шалгуулаад байгаа нь хэний даалгавар юм бэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Авлигатай тэмцэх "5 Ш" арга хэмжээг хэрэгжүүлнэ”, “Сонсгол: Төмөр замын төслүүд "нохойн зам"-аар ороогүй бол ашгаа өгөх байсан”, “Э.Лхагва-Очир: Гэр бүлээрээ үзэж болох хамгийн төгс урлаг бол цирк” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах