Сонины онцлох мэдээний тойм
БНСУ дахь Монголын ЭСЯ, Консулын ажилтны тоог нэмнэ
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс ямар асуултууд асуух вэ?”, “Ч.Эрдэнэбат: Хятадын тал хилийн нөхцөл байдлаа ковидын өмнөх горим руу шилжүүлэх гээд шинэчлэл хийж байгаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “БНСУ дахь Монголын ЭСЯ, Консулын ажилтны тоог нэмнэ”, “Агаарын замаа шинэчлээд ч ашигтай ажиллаж чадсангүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч улсын хил дээр ажиллаж, Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байна”, “Зөвлөлдөж шийдье”, “Жендэрийн мэдрэмжтэй бүтээлээр дагнах виртуал редакцтай боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















