Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Б.Насанжаргал: Элдэв хольцгүй цагаан идээг малчдын гар дээрээс л авах боломжтой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “"Зөвлөлдөж шийдье" санал асуулгад иргэд ямар бодолтой байна вэ?”, “С.Бямбацогт: АНУ-ын хотууд руу шууд нислэг хийх нислэгийн тийз 500 орчим ам.доллараар хямдрах боломж нээгдэнэ”, “Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбат: Эхний газар хөдлөлт барилгыг эвддэг. Давтан хөдлөлт арчаад өнгөрнө. Туркт ийм л явдал боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Б.Насанжаргал: Элдэв хольцгүй цагаан идээг малчдын гар дээрээс л авах боломжтой”, “Тайз дүүрэн хунтай тансаг үдэш” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол үндэстний дархлаанд чанаргүй эм заналхийлж байна”, “Л.Оюун-Эрдэнэ: Монголд тавтай морилно уу”, “Усан туулай жилийн өнгө зурхайд ингэж буужээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах