Сонины онцлох мэдээний тойм
Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Урлагийн хүн ахуйгаараа биш мөрөөдлөөрөө амьдардаг”, “Гологдсон хүргэн П.Батбаяр хэргээ хүлээлээ”, “Өнгө, мөнгөнд дарлуулсан түүхийн хосгүй үнэт өв устаж мэдэх нь”, “Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо” зэрэг мэдээ, материалыг унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Буцаад очиход буух айл олонтой хурандаа М.Энх-Амарынх”, “Р.Нарангэрэл: С.Зоригийг хөнөөсөн хүмүүс амьд биш учраас хэрэг илрэхгүй байгаа байх”, “Д.Ганхуяг: Монголын төр шинэчлэл, өөрчлөлтөөс ухардаг байж болохгүй” зэргийг уншаарай.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Т.Аянга бас л завгүй”, “Х.Эрдэнэчулуун: 280 мянга гаруй өрх хөнгөлөлтөд хамрагдана”, “Германд барилгын инженерүүд бэлтгэх санал тавилаа” зэргийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сониноос “Эрүүл мэндийн салбарыг “мөнгөний гахай” болгогсод”, “Таван багц тойрсон дөрвөн таамаг”, “Л.Эрдэнэбулган: “Садко”-гоо найруулан тавьчихаад тайзан дээрээс хөшгөө нэг үнсчихээд, театраас гараад явах юмсан” зэргийг уншиж болно.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Ногоон технологи+10 оноо”, “Нийгэмд үгүйлэгдсэн даацтай бүтээлийн эрэлд”, “Донтсон амьдрал”, “Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина” зэргийг уншаарай.


















