Сонины онцлох тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Д.Ганхуяг: Монгол Улс нь Ази тивдээ ковидын дараа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орон болсон", "Хөгжмийн зохиолч Б.Чинбат: Хүнд хагалгаанаас сэрэхдээ би Сарнайгаа л эхэлж бодсон. Тэр бол гайхамшигтай эмэгтэй", "Монголыг ирээдүйг авч явах хүүхдүүдийг тодорхойлж байна", "Б.Энхбаяр: Б.Ганхуягийг шүүхээс авчрах ажиллагааг С.Ганбаатар гишүүн та гардаж хариуцаарай" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Үгэндээ ороогддог М.Оюунчимэг", "Ж.Сүхбаатарыг хилээр гарахыг хязгаарласнаар ногоон автобусны дуулиан үргэлжлэх нь", "Зорилгоосоо гажуудсан ардчиллын тогтолцоог АН засна", "Бизнесийн орчны ерөнхий таван үнэлгээний ганц нь сайжирчээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Протокол: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлууд юу ярив?, "Ц.Идэрбат: Хэнтийд биш Монгол Улсад хийгдэж буй хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй" зэрэг мэдээллийг онцолжээ.


















