Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголд ТОСК ТӨҮГ-ын зээлтэй холбоотой асуудлаар 12 хүнийг нэмж гэрчээр дуудлаа

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголд ТОСК ТӨҮГ-ын зээлтэй холбоотой асуудлаар 12 хүнийг нэмж гэрчээр дуудлаа
Сонсголд ТОСК ТӨҮГ-ын зээлтэй холбоотой асуудлаар 12 хүнийг нэмж гэрчээр дуудлаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийнхээ хүрээнд ТОСК ТӨҮГ-ын зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 12 хүнийг гэрчээр дуудан оролцуулахаар боллоо. Дараах нэр бүхий иргэн, албан тушаалтныг гэрчээр дуудлаа.

Эдгээрт:

- “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал,

- “Бэрэн” группын гүйцэтгэх захирал Мөнхтөр,

- “ЖиДи” ХХК-ийн захирал У.Анхбаатар,

-“Шинэ мянганы констракшн” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбилэг, Д.Энхтөр,

- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай,

- Хөгжлийн банкны захирал асан Ж.Мөнхбат,

- БХБЯ-ны Төрийн нарий бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн,

- Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ыагтаж байна. “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг өнөөдрийн сонсголын хамгийн сүүлд хэлэлцэнэ гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Хуваалцах