Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёл нь инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болох зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” сэдэвтэй Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёл нь инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо
Соёл нь инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болох зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” сэдэвтэй Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. “Инновацийн 7 хоног-2019”-ийн хүрээнд СУИС-иас зохион байгуулсан тус арга хэмжээ нь Соёлын бодлого, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, Соёл урлагийн байгууллагын маркетинг менежмент гэсэн үндсэн сэдвүүдээр явагдлаа.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийн улс орнуудад мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж үндэсний ииновацийн тогтолцооны хүрээнд дэмжин хөгжүүлж байна. Энэ салбар нь дэлхийн эдийн засгийн 6.1%-ийг бүрдүүлж жилд дунджаар 2,250 тэрбум ам.долларын орлого олж, 30 сая ажлын байрыг бий болгож байна. Түүнчлэн соёл нь эдийн засгийн нөөц болохын сацуу нийгмийн инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг хурлын үеэр онцоллоо. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь бүтээлч хандлагад тулгуурлан, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээх байдлаар ашиг, орлого болон ажлын байр бий болгох инновацид суурилсан үйл ажиллагаа, түүний үр дүн юм.

Хуваалцах