Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ. Зураг: МҮОНРТ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваарийн дагуу иргэдийн оюунд соёлыг түгээх юм. "Соёлыг түгээе" аяныхан энэ сарын 7-12-ны хооронд Эрдэнэт хот, Хөвсгөл, Завхан аймагт амжилттай ажиллаад ирлээ.

Дээрх хугацаанд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл холбооны "Соёлыг түгээгчид"-ийн хамтаар гурван аймгийн нийт 3000 гаруй иргэд, өсвөр үеийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, лекц хийхийн зэрэгцээ тус аймгуудад үйл ажиллагаа явуулдаг асрамжийн төвүүдэд зочилсон юм.

Тухайлбал, Эрдэнэт хотын “Энэрэл” асрамжийн төв, Хөвсгөл аймгийн ахмадын асрамж, сувиллын үйл ажиллагаатай танилцсан.

Энэ удаагийн Соёлыг түгээх багт МЭХ-ны "Соёлыг түгээгч" Өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар багтсан байна.

Хуваалцах