Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Соёлын бүтээлч сар” нэгдсэн форум болно

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд нэгдсэн форум энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болж байна. Энэ үеэр аймаг, нийслэлийн соёл, урлагийн газрын удирдлагууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соёлын бүтээлч сар” нэгдсэн форум болно
“Соёлын бүтээлч сар” нэгдсэн форум болно. Зураг: МҮОНРТ

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд нэгдсэн форум энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болж байна. Энэ үеэр аймаг, нийслэлийн соёл, урлагийн газрын удирдлагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд хийсэн ажлаа тайлагнахаас гадна аяны хүрээнд долоо хоног бүр зарласан сэдвийн дагуу илтгэгч нар форумын үеэр илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулах юм.

Тухайлбал, “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” - Үндэсний соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдал сэдэвт илтгэл хэлэлцүүлэх бол “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн “Соёлын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх нөөц боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Түүнчлэн Соёлын аялал жуулчлал“ сэдвийн хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч, Соёл судлалын ухааны доктор Б.Мөнхбадрал “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” сэдвээр, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд Соёлын сайд Ч.Номин “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо” сэдвээр илтгэх юм.

Мөн тус форумын үеэр болох бас нэг томоохон арга хэмжээ бол Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах