Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Соёлын орон зай” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Энэ сарын 11-нд ОХУ-ын Соёлын яам, Буриад Улсын Соёлын яам, БШУЯ, Дорнод Сибирийн Соёл Урлагийн Улсын академи, СУИС хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал Буриад улсын нийслэл Улаан –Үд хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд СУИС-ийн Соёл Иргэншлийн сургуулийн захирал профессор Г.Сүхбат

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соёлын орон зай” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
“Соёлын орон зай” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-нд ОХУ-ын Соёлын яам, Буриад Улсын Соёлын яам, БШУЯ, Дорнод Сибирийн Соёл Урлагийн Улсын академи, СУИС хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал Буриад улсын нийслэл Улаан –Үд хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд СУИС-ийн Соёл Иргэншлийн сургуулийн захирал профессор Г.Сүхбат ахлагчтай 8 эрдэмтэн багш нарын төлөөлөл амжилттай оролцлоо.

Хуралд 58 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэгдэж СУИС-ийн РТС-ийн багш, Монголын Олон нийтийн радиогийн найруулагч Г.Болорын “Монголын радиогийн радио жүжгийн дуун найруулгын хөгжил ба орон зай”, СУИС-ийн СИС-ийн тэнхимийн эрхлэгч багш Ж.Эрхэмтөгсийн “Монголын соёлын үйлдвэрлэлийн орчин үеийн нөхцөл байдал”, мөн сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш Б.Алтанзулын “Өлзий хээ”, Хөгжмийн урлагийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хөгжмийн тэнхимийн ахлах багш Д.Ариунаагийн “Буриадын хуримын дууны онцлог”, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Дүүриймаагийн “Монголын театрын урлагийн хөгжилд нөлөөлсөн экологийн хүчин зүйлс”, Соёлын Боловсролын сургуулийн Соёлын ажлын арга зүйн тэнхимийн багш Ш.Оюундэлгэрэхийн “Менежментийн орчин үеийн чиг хандлага” гэсэн 6 илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлаас цаашид соёлын орон зайг тэлэхээс гадна цаг хугацааны хүчин зүйлсийн судалгааг хөгжүүлэхийн зүйтэйг цохон тэмдэглэв.

Түлхүүр үг:радио
Хуваалцах