Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудын асуудлаар ярилцлаа

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын улсын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Монгол Улсын Соёлын яа

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудын асуудлаар ярилцлаа
Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б Любимоватай уулзаж, Ноён уулын олдворуудын асуудлаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын улсын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцоход Монгол Улсын Соёлын яам онцгой анхаарал хандуулж байгааг дуулгав.

Энэ хүрээнд Ноён уулын булшнаас олдсон олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн авчрах чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг судлах, эдгээр олдворуудаар тус музейд болон Монголд үзэсгэлэн дэлгэх, хадгалагдаж буй үзмэрүүдийн А хуулбарыг авах зэрэг асуудлаар ярилцав.

Мөн уулзалтаар Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яам хооронд байгуулсан 2022-2024 оны соёлын хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд эхэлж, амжилттай хэрэгжиж буй явдалд баяртай байна. Тэр дундаа хоёр орны музей хоорондын шууд хамтын ажиллагаа эрчимжиж буй талаар ярилцлаа.

Хуваалцах