Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр уг асуудлыг хоёр долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Учир нь тогтоолын төслийн агуулгатай сайн танилцах шаардлагатай байгаагийн зэрэгцээ энэ хугацаанд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулж нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзсэн юм.

Үүний дараа Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, А.Бакей, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр нарыг томиллоо.

Хуваалцах