Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл мэнд, боловсролын хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнөөдөр зохион байгуулла

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо
Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл мэнд, боловсролын хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар тус хийдийн лам нарт соёлын салбарт мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, шашны байгууллагын болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалт, орчины эрүүл ахуй, аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж нээлттэй хэлэлцүүлэг хийн санал солилцлоо. Сургалтад Гандантэгчэнлин хийдийн лам нар болон Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм.

Хуваалцах