Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Соёлын яам салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим санг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим сан буюу хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлан, төлөвлөлтийн цахим программын админ эрхийг олгох сургалтад яам, харьяа байгууллагын нийт 124 албан хаагч хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын яам салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим санг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
Соёлын яам салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим санг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим сан буюу хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлан, төлөвлөлтийн цахим программын админ эрхийг олгох сургалтад яам, харьяа байгууллагын нийт 124 албан хаагч хамрагдлаа.

Салбарын гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн цахим сангийн талаарх сургалтыг “Ухаалаг засаглал” ТББ-ын захирал Д.Амарбаясгалан хийлээ.

Уг цахим санг Соёлын яам үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр төлөвлөгөө, тайланг боловсруулах бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжихээс гадна хяналт- шинжилгээ, үнэлгээг цахимаар хийх боломж бүрдэж, Засгийн газрын 217,218 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах