Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа

Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа
Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж ээлжит хурлаа хийлээ. Уг хуралд Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга, Соёлын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн дарга С.Оюунбилэг оролцлоо. Хуралдаанд Харьяа байгууллагын удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн, Монголын дүлий иргэдийн соёл, урлагийн холбооны тэргүүн, Хараагүй хүмүүсийн инноваци, хөгжлийн төвийн тэргүүн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, BEST FM 98.5 радиогийн захирал нар оролцлоо.Хуралдаанаар яамны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналын талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах