Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай байна
Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан.

Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм. Одоогоор Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан байна. Цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ.



Хуваалцах