Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Монголын анхны Эйрдомд ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ албан томилолтын үеэр Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөл бөмбөгийн холбооны шигшээ багийн амралт, сургалт, спорт, үйлчилгээний бэлтгэлийн төв, Эйрдом хөл бөмбөгийн талбайтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Монголын анхны Эйрдомд ажиллалаа
Спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Монголын анхны Эйрдомд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ албан томилолтын үеэр Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөл бөмбөгийн холбооны шигшээ багийн амралт, сургалт, спорт, үйлчилгээний бэлтгэлийн төв, Эйрдом хөл бөмбөгийн талбайтай танилцлаа.

-Дэлхийн хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны буцалтгүй тусламжаар байгуулагдсан Эйрдом 114м*80м хэмжээтэй. Өндөр даралтат агаараар хийлдэг мембран бүрхүүл бүхий спортын баазын цогцолбор юм.
-Жилийн 4 улиралд ашиглах боломжтой учир Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг байгаль, цаг агаарын нөхцөлөөс үл хамааран бэлтгэлээ хийх боломжтой болж байна.
-Эйрдомыг түшиглэн спорт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дараах давуу талууд бий.
-Манзуширын хийдийн аялал, алхалтын бүсэд байрлалтай,
-Олон улсын нисэх онгоцны буудалд ойр,

Дөрвөн улирлын турш спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой зэрэг давуу талуудад үндэслэн зам, гүүрийн дэд бүтцийг бүрдүүлэн, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Эх сурвалж: Монголын Үндэсний Хөлбөмбөгийн Холбоо

Хуваалцах