“Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжиж байна
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр юм.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс аймгийн хэмжээнд бүх нийтийг хамарсан олон төрлийн спортын арга хэмжээг амралтын өдрүүдэд шат дараатайгаар явуулж байна.
Өчигдөр Дарханы Оюутны холбооны нэрэмжит “Оюутны спортын IX их наадам” нээлтээ хийлээ. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа есөн их дээд сургууль, коллежийн оюутнууд спортын 8 төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаа шалгаруулах юм.
Төрөл тус бүр нэг сарын хугацаатай үргэлжлэн явагдах бөгөөд Оюутны их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж нийтдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн багийн 200 гаруй оюутан оролцож байна.


















