Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийг ашиглалтад орууллаа

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан “Спортын төрөлжсөн сургалттай 7-р дунд сургууль”-ийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийг ашиглалтад орууллаа
Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийг ашиглалтад орууллаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан “Спортын төрөлжсөн сургалттай 7-р дунд сургууль”-ийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Ингэснээр спорт сонирхдог, түүгээр хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль 8 байдаг бол 240 хүүхдийн багтаамж бүхий 7-р дунд сургуулийг ашиглалтад оруулснаар 9 дэх сургууль нь болж буйгаараа онцлог. Энд хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жүдо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн тус сургууль ашиглалтад орсноор шинээр 35 ажлын байр бий болж байна.

Хуваалцах