Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд Туркийн Стамбул хотод болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө
"Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд Туркийн Стамбул хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Хуваалцах