Стандарт хангаагүй усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа ус бохирдуулагч найман төрлийн 238 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн стандарт хангаагүй усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа ус бохирдуулагч найман төрлийн 238 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна.
Эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад лабораторийн шинжилгээтэй хяналт, шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийхэд бохир усанд агуулагдах PH, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, сульфид, хром зэрэг элементүүд нь “Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, Ерөнхий шаардлага болон стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-7 хэд дахин их байна. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн технологийн горим алдагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс стандартын шаардлага хангаагүй усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргасан гэж Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр мэдээллээ.
Барилга хот байгуулалтын яамны газрын дарга н.Лхагвацэдэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.


















