Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стандартад нийцсэн 50.4 мянган тонн буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлнэ

Ингэснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг бүрдүүлэх, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, улсын аюулгүйн нөөцийг бий болгох, тариаланчдын борлуулалтыг дэмжиж байгаа хэрэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стандартад нийцсэн 50.4 мянган тонн буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлнэ
Стандартад нийцсэн 50.4 мянган тонн буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг бүрдүүлэх, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, улсын аюулгүйн нөөцийг бий болгох, тариаланчдын борлуулалтыг дэмжиж байгаа хэрэг.

Мөн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

Хуваалцах